|
Бичсэн Administrator
|
|
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 02:50 |
Дэлхийн олон улс орныг хамарсан компьютерийн аюултай сүлжээг АНУ-ын ХМТ болон Испанийн цагдаа нар хамтран ажиллаж илрүүлсэн байна. Дэлхийн 190 (НҮБ-ийн гишүүн 192 орон байдаг!!) орны 13 сая компьютер үүнд өртсөн байв.
Хакерууд компьютерээс хэрэглэгчдийн мэдээлэл нэн ялангуяа дансны мэдээллийг хулгайлдаг байжээ. Мөн зомби (англиар zombie) компьютерүүдээс спам мэйлүүд тараадаг байсан байна. Үүнд сэжиглэгдсэн гурван хэрэгтэнг баривчлаад байгаа ажээ. Bot-Net гэж нэрлэгдэх ийм төрлийн сүлжээнд вирусээр халдварлуулсан компьютерүүдийг (Зомби компьютер) алсаас удирдан гэмт үйлдэлд ашигладаг байна. Энэхүү Bot-Net-ийг мөрдөгчид Mariposa (Эрвээхэй) гэж нэрлэжээ.  Хувь хүний, улсын байгууллагуудын, бизнесийн байгууллагын гээд маш өргөн хүрээг хамарсан сүлжээ байжээ. АНУ-ын томоохон компаниудын ихэнхи болон 40 гаруй томоохон банк хакерүүдийн довтолгоонд өртсөн байна. Mariposa вирусын тухайд анх Symantec компанийн IT-аюулгүйн мэргэжилтэн Жон Мкдоналд 2009 оны 10-р сард компанийнхаа блогт бичиж байжээ. • Microsoft Instant Messenger, USB-флэш болон бусад мэдээлэл зөөгчүүдээр дамжин тархдаг • Mariposa-программ нь компьютерт нэвтрэн ормогцоо эргэж төв компьютертээ холбогдон тэндээс удирддаг. Сүүлийн үеийн вирусын эсрэг сайн программ бүхий компьютер үүнээс айх аюулгүй гэж мэдэгдэж байжээ. Гэтэл дээрхи тоонууд үнэхээр хиртхийлгэлээ. Гол хариуцагчаар татагдсан нөхрийн компьютер дээр 800.000 гаруй хүний хувийн мэдээлэл хадгалсан байсан ба зөвхөн Испанид гэхэд 200.000 компьютерт нэвтэрсэн байлаа. Хулгайлсан мэдээллээ гуравдагч этгээдүүдэд худалддаг жижиг гарын хулгайч байсан ба Bot-Net сүлжээний хүчин чадлыг нэг их сайн мэдрээгүй байсан нь азтай хэрэг гэж мөрдөн байцаагч мэдэгдсэн байна. Энэ нь дээрхи мэргэжилтний урьдчилан тааамагласантай таарч, хар зах дээр зарагддаг мэдээлэл хулгайлах программыг ашиглаж байжээ. Арай чадварлаг гэмт хэрэгтнүүд байсан бол энэ сүлжээг ашиглан асар их хохирол учруулах байлаа гэж Испанийн цагдаагийнхан мэдэгджээ.
Newer news items:
Older news items:
|
|
Сүүлд шинэчлэгдсэн мэдээ |