Улаанбаатарын гэр хорооллыг хэрхэх вэ?
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 3-р сарын 09, Мягмар гариг, 02:03
Бүлэг
Мэдээ

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх бодлого, арга барилыг сайжруулах нь гэсэн Дэлхийн банкнаас гаргасан уг тайлан нь Улаанбаатар хотын бодлого боловсруулагчид, оршин суугчдад өөрсдийн гаргасан бодлого, үйл ажиллагааны сонголтын үр дагаврыг ухамсарлан ойлгоход нь туслах зорилготой юм. Ялангуяа гэр хорооллын хөгжлийн гурван янзын хувилбарын өртөг-үр ашгийн нөлөө нь ямар байхыг тодорхой харуулахыг зорьсон болно. Гэр хорооллыг хөгжүүлэх гурван хувилбар: 1) Гэр хорооллыг орон сууцны цогцолбор болгон хувиргах, 2) одоо байгаа гэр хорооллын нийтийн үйлчилгээний нөхцлийг үе шаттайгаар сайжруулах, 3) хотын захын гэр хорооллыг цаашид өргөжүүлэн тэлэх. Гурван төрлийн гэр хороолол (хотын төвийн, хотын ойр орчмын, хотын захын гэр хороолол) –ыг гэр хорооллыг хөгжүүлэх 3 хувилбарын төлөөлөл болгон сонгон авчээ.
 
Тайлан судалгааны үндсэн дүгнэлт: Энэхүү тайлан нь “ухаалаг өсөлт”-ийн бодлогыг зарчмаа болгох эдийн засгийн мэдрэмжийг бий болгоно. Гэсэн хэдий ч бодит амьдрал дээр ихэнх гэр хороололд өндөр нягтаршилтай хөгжилд хүрэх боломжгүйд хүргэж буй олон хүндрэлүүд байна.
 
• Нэгдүгээрт, хотын төвийн гэр хорооллыг орон сууцны комплекс болгоход урт хугацаа шаардлагатайгаас гадна гэр хорооллын оршин суугчдын хувьд хэтэрхий өндөр өртөгтэй тусна. Моргажийн санхүүжилт, хөрөнгийн зах зээлийг сайн хөгжүүлэх хэрэгтэй байна.
 
• Хоёрдугаарт, хотын ойр орчмын гэр хорооллыг нийтийн ахуйн үйлчилгээнд холбоно гэдэг хэтэрхий өндөр өртөгтэй. Жишээ нь: Нэг айлын төвийн усан хангамжийн системд холбогдох зардал 5.6-16.1 сая төгрөг, дулааны шугаманд холбогдох зардал 2.8-5.6 сая төгрөг, цахилгаанд холбоход 0.28-0.56 сая төгрөг шаардагдана. Хэрвээ оршин суугчдын орлого нэмэгдвэл цөөн давхартай, инженерийн шугам сүлжээнд холбогдсон хэд хэдэн айлын орон сууц барих замаар орон байрны нөхцлийг сайжруулах боломжтой.
 
• Тийм учраас хотын ойр орчмын гэр хорооллынхон орон байрандаа сэтгэл хангалуун байдаг, гэхдээ нийтийн ахуйн үйлчилгээг сайжруулахыг хүсч байгаа одоогийн энэ нөхцөл байдалд оршин суугчдын төлбөрийн чадвар, улсын төсвийн санхүүгийн боломжийн хүрээнд нийтийн ахуйн үйлчилгээг үе шаттайгаар сайжруулах нь хамгийн бодитой арга зам байна. • Гуравдугаарт: Судалгааны дүнгээс хотын захын, алслагдсан гэр хорооллынхон одоогийн орон байрны нөхцөлдөө сэтгэл тун хангалуун бус байна. Тэдний орлого бага, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж муу байна. Тиймээс, тэд өөрсдийн санхүүгийн чадамжийн хүрээнд боломжийн газарт шилжин суурьших боломжтой. Нийтийн ахуйн үйлчилгээг хүний хамгийн наад захын хэрэгцээг хангах түвшинд байлгах хэрэгтэй.
 
Орон байр, газар:
 
• Хотын ойр орчмын гэр хороололд өртөг багатай, жижгэвтэр нийтийн орон сууц барих боломжийг судалж үзэх хэрэгтэй. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах хөтөлбөр нь гэр хорооллынхны хувьд хэт үнэтэй байна. Гэр хорооллын нэг өрхийн сарын дундаж хуримтлал 16800- 93800 төгрөг байхад одоогийн гэр хороололд орон сууцны дундаж үнэ 68 сая төгрөг , хувийн байшин 18.0- 29.0 сая төгрөг байна. Гэхдээ олон хүмүүс газраа нийлүүлээд нэгдсэн, цөөн давхартай нийтийн орон сууц барихыг таашааж байгаа.
 
• Хотын санхүү, банк санхүүгийн салбар, улмаар моргажийн зээлийн санхүүжилтийн талаар цаашид нарийвчлан судалж үзэх ёстой. Засгийн газар маш тодорхой бодлогын чиглэлээ тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Гэр хорооллын оршин суугчдын олонх нь ихэнх зүйлсээ өөрсдийн хувийн хуримтлалаараа санхүүжүүлдэг байна.
 
Хотын зам, нийтийн тээвэр:
 
• Олон гэр хорооллуудын газар нутаг дээрх дэд бүтцийг сайжруулж, оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай. Үүнд, явган хүний зам, явган гүүр, хүүхэд залуучуудын төв орно. Явган хүний замыг барьснаар агаарын чанарыг сайжруулж чадна.
 
• Гол замаас хороодын газар нутаг руу зам салаалан хөгжүүлэх төлөвлөгөөтэй болох хэрэгтэй байна. Эдгээр зам нь ус зайлуулах шуудуу, гудамжны гэрэлтэйгээ цогц байх ёстой. Гэр хорооллынхонд зах зээл, ажлын газар, сургууль, бусад үйлчилгээний хүртээмж харьцангуй муу байдаг. Мөн автобусны үйлчилгээ хүрэлцээгүй, найдваргүй байна. Гэр хорооллын оршин суугчдийн 58 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг, буудлаас сургууль, ажилдаа хүртэл 2,5-8,0 км явган алхаж хүрч байна. Ус, цахилгааны хангалт
 
• Хотын захын хороололд ус, цахилгаан, дулаан зэрэг нийтийн ахуйн үйлчилгээг хүний хамгийн наад захын хэрэгцээг хангах түвшинд хүргэсэн байх хэрэгтэй. Одоогоор төвийн сүлжээнд холбоход хүндрэлтэй, хэт өндөр зардалтай, тэгээд ч ихэнх төвлөрсөн сүлжээнүүд бүрэн хүчин чадалдаа нэгэнт хүрчихсэн байна. Нийтийн ахуйн үйлчилгээний үнэ тогтоолт (тарифын тохируулгыг хамруулан), зохицуулалтад шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байна.
 
• Гэр хорооллын усны одоогийн тариф 1000 төг ($0.71)/м3 . Ус түгээх цэгийн нэгжийн зардал 3,200 – 4,300төг ($2.29 – $.3.07)/м3 . Гэр хорооллын ус түгээх цэг бүр жилд 10 - 26 сая төгрөг ($7,100-$18,600)- ийн алдагдалтай ажиллаж байна. УБ хотын ус түгээх цэгүүдийн үйл ажиллагааг дэмжих татаасын сайн системийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ ус түгээх үйл ажиллагааны алдагдлын ихэнхийг орон сууцан дах хэрэглээний усны борлуулалт эзэлж байна. Орон сууцны усны тариф нь 167 төг /м3 байгаа нь холбогдох зардлын 50 хувьд ч хүрэхгүй байна.
 
• Гэр хорооллын оршин суугчид 100-110 квт цахилгаан хэрэглэж, орлогынхоо 4-5%-ийг төлдөг.
 
Дулаан хангамж
 
• Гэр хороололд цэвэр, үр ашиг өндөртэй пийшин, түлшний хүртээмжийг дээшлүүлэх хэрэгтэй . Үүний үр дүнд эрүүл мэндийн хувьд ноцтой түвшинд хүрсэн агаарын бохирдлыг бууруулах болно. Мөн орон байрны дулааны үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай; дулаалга муутайгаас гэрийн дулаан алдалт маш өндөр байдаг. Хатуу хог, хаягдын менежмент
 
• Гэр хорооллын хатуу хог, хаягдын менежментийг сайжруулах шаардлагатай. Одоогийн байгаа систем нь үр ашиггүй, найдваргүй, тогтмол бус, өртөг өндөртэй байна. Эрүүл ахуйн нөхцөл ч тун муу байна. Нийгмийн үйлчилгээ – боловсрол, эрүүл мэнд
 
• Гэр хорооллын хүүхдүүдийн боловсролыг сайжруулах хэрэгтэй. Шинээр ирж байгаа сурагчдыг хамруулах нөхцөл хомс байна. Чанартай боловсрол олгох сайн багш, илүү таатай нөхцөл (зам, усан хангамж, эрүүл ахуй) гэх мэт зүйлсэд хангалттай хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна, Олон нийтийн хэлэлцүүлэг, тайланг түгээх: Гэр хорооллын хөгжлийн асуудлаар хийгдсэн энэхүү ажлын тайланд гарсан мэдээллийг гэр хороололд оршин суугчид, иргэний нийгмийнхэн, шийдвэр гаргагчид, хөгжлийн түншүүдэд мэдээлэх, хамтран ярилцаж, зөвлөлдөх цуврал уулзалтуудыг Дэлхийн банкны баг УБ хотын иргэдийн зөвлөл, УБ хотын захиргааныхантай хамтран 2010 оны 3-р сарын 1-12 -ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийн доорх вэб хуудаснаас хүлээн авна уу www.worldbank.org
Сэтгэгдэл
шинээр нэмэх Хайх
Сэтгэгдэл бичих
Нэр:
Имэйл:
 
Гарчиг:

!joomlacomment 4.0 Copyright (C) 2009 Compojoom.com . All rights reserved."


Newer news items:
Older news items:

Сүүлд шинэчлэгдсэн мэдээ
 
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан





Та манай сайтаас ямар төрлийн мэдээлэл түлхүү уншдаг вэ?