Мөнх тэнгэрийн эвийн чуулган
PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 3-р сарын 05, Баасан гариг, 03:02
Бүлэг
Фото мэдээ

Зураач Ц.Цэгмидийн “Мөнх тэнгэрийн эвийн чуулган” нэртэй энэ бүтээл эзэндээ төрийн соёрхол хэмээх эрхэм хүндтэй шагналыг авчирсан ажээ. Тэрбээр 1995 онд энэ бүтээлээ зурсан бөгөөд өдгөө Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй юм.

  Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид сюреалист урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг төдийгүй урлагийн гайхамшгийг цааснаа “амилуулахдаа” билэгдлийн өнгө аясыг шигтгэж өгдгөөрөө онцлог. Тухайлбал зургийн доод хэсгээр хадны сүг зураг шиг тэмдэг хэрээс цөөнгүй байгааг та лав анзаарсан байх. “Орхон”,”Нүүдэл”, “Ээж хайрхан” зэрэг түүний олон арван бүтээлээс нь энэхүү танил тэмдгийг та олж харж болно.

Сэтгэгдэл
шинээр нэмэх Хайх
Сэтгэгдэл бичих
Нэр:
Имэйл:
 
Гарчиг:

!joomlacomment 4.0 Copyright (C) 2009 Compojoom.com . All rights reserved."


Newer news items:
Older news items:

 
  • Шинэ мэдээ
  • Их уншигдсан





Та манай сайтаас ямар төрлийн мэдээлэл түлхүү уншдаг вэ?