|
Манай орны ойд ургадаг зонхилох мод сөөг - 2
|
|
|
|
| Бичсэн Administrator | ||||||||||||||||||||
| 2011 оны 3-р сарын 31, Пүрэв гариг, 03:12 | ||||||||||||||||||||
Монгол оронд нийт 146 зүйлийн мод бутлаг ургамал ургадаг бөгөөд үүнээс 90 гаруй зүйлийн мод ургадаг. Моддыг навчит ба шилмүүст гэж ангилдгийг бид мэднэ. Манай оронд нийт 15 зүйлийн (шинэс, хуш, нарс, гацуур, жодоо, арц,зээргэнэ) шилмүүст мод, сөөг ургадаг. Эдгээрээс гол ач холбогдол, зонхилох шинжийг нь харгалзан товчлон танилцуулъя: Өмнөх сэдэвт бид Шинэс, Хуш, Нарс модны тухай бичсэн билээ. Хэрвээ та унших амжаагүй байгаа бол ЭНД дарж уншаарай. Шилмүүст модод: Гацуур (нийтлэг нэр: сибирь гацуур, латин нэр: picea obovata) Гацуур нь 30 метр хүртэл өндөр ургадаг мөнх ногоон мод юм. Гацуур нь сууриасаа эхэлсэн хурц шовгор конус хэлбэрийн титэмтэй. Холтос нь барзгар бараан саарал юмуу үрчгэр хар өнгөтэй, шилмүүс нь богино хатуу, өргөслөг хурц үзүүртэй ногоондуу буюу хөхөвтөр өнгөтэй байдаг. Шилмүүс нь цуваа хэлбэрээр байрлах ба 6-9 жил болоод солигддог. Нахиа нь гадуураа давирхайгүй боргоцойн болц гүйцсэн үедээ уруугаа харж унжиж байрлана. 10 гаран наснаасаа цэцэглэж эхэлдэг. Цэвэр гацууран ой ховор тохиолдоно. ![]() Европын хойд хэсгээс Сибирь лүү чиглэн тархан ургана. Хэнтий нурууны гол горхины хөндийгөөр мөн Хөвсгөл орчмын голдуу голын эргээр болон Увс Баян- Өлгий, Төв аймгийн нутгаар шинэстэй холилдон ургана. Сибирь гацуур ихэвчлэн голын хөндий, тайган хөндий нураг асга хавцлын эхээр шинэс хушин ойн захаар зурвас байдлаар болон жижиг голын хөндийд зуун мод хэлбэртэй нарийн зурвасаар тархан ургадаг. Хүйтэнд тэсвэртэй сүүдэрт ургадаг. Манай оронд гацуур мод бага талбай эзэлж ургахаас гадна хөрс ус хамгаалах ач холбогдол маш өндөртэй тул дээр үеэс эхэлж өргөн хэрэгцээгээр ашиглахыг хориглож байв. Харин зайлшгүй шаардлагатай хөгжим хийхэд зориулж тусгай зөвшөөрлөөр бага хэмжээгээр олгодог байв. Ялангуяа хийл хөгжим хийхэд дуу сайтай болдог гэж үздэг. Гацуурыг Улаанбаатар хотод уулнаас шилжүүлэн суулгасан нь нутагшаад сайхан ургаж байгаа. Харин сүүлийн үед ойгоос ухаж авчирсан гацуурууд арчилгаа муутайгаас сайн ургахгүй байна. Гацуур үрээр сайн ургадаг учраас цаашид үрээр тарьж хот суурин газрыг ногооруулахад өргөнөөр ашиглах бодлого барих хэрэгтэй юм. Гацуурны шилмүүс боргоцойг эмийн түүхий эдэд өргөнөөр хэрэглэнэ. Нийслэл хотод дуурийн театрын урд талд, засгийн газрын ордны хоёр жигүүр зэрэг газруудад ургаж байна. Жодоо (нийтлэг нэр: сибирь жодоо, латин нэр: abies sibirica) Манай орны нөхцөлд дунджаар 25 метр хүртэл ургадаг мөнх ногоон мод. Ургах орчин тохиромжтой нөхцөлд 40 метр хүртэл өндөр болдог. 200 –аас илүү жил наслах нь ховор. Сибирь жодооны холтос нь гялгар саарал өнгөтэй сууриасаа эхэлсэн хурц шовгор титэмтэй, шилмүүс нь мохоо хавтгай анхилуун үнэртэй иш мөчиртөө маш шигүү байрласан байдаг. 17 гаран наснаасаа эхлэн цэцэглэдэг. Боргоцой нь эгц босоо, боловсрохдоо хайрс нь бутарч зөвхөн гол тэнхлэг мөчир дээр үлддэг. Шилмүүс нь 7-10 жилд нэг удаа унадаг. Дэлхий дээр нийт 51 зүйлийн жодоо ургадагаас сибирийн жодоо хэмээх энэ зүйл нь Оросын сибирь, манай оронд мөн умард хятадын нутгаар тархсан. Манайд Сэлэнгэ Хөвсгөл аймгийн нутгуудаар ургадаг. ![]() Агаарын чийг ихтэй, сүүдэрсэг, цас их унадаг газарт ургах дуртай. Зүсмэл материал бэлтгэх, уурхайн бэхэлгээ, хайрцаг сав хийхээс гадна химийн зарим төрлийн бодис гаргаж авахад жодоог ашигладаг. Монголын улаан номд оруулж, тархсан нутгийг улсын тусгай хамгаалалтанд хэсэгчлэн авч, 1995 оноос нэн ховордсон ургамлын жагсаалтанд бүртгэсэн байна. Гэхдээ орон нутагт бүрэн хамгаалж чадахгүй байгаа юм. Жодоо нь үрээр үрждэг, үр нь 9-10 сард боловсорч гүйцдэг. Үр бэлтгэхдээ боловсорч гүйцэхээс өмнө бэлтгэнэ. Манай оронд одоогоор үрээр тарьж турших ажил хийгдээгүй байна. Арц (нийтлэг нэр: сибирь арц, ямаан арц, латин нэр: juniperus sibirica) Ямаан арц нь 1,5 метр хүртэл ургадаг сөөглөг шилмүүст мод. Богинохон мөчиртэй, жижигхэн зүү хэлбэрийн шилмүүстэй, өвөлд тэсвэртэй, бүрхүүл бүхий бөмбөлөг хэлбэрт шошгойн үр боловсорч дуусахад моджин хатуурдаг. Ямаан арц 5-р сарын сүүлээр цэцэглэж, 9-р сард үр нь боловсорно. Харьцангуй урт 600 хүртэл наслах тохиолдол байдаг. ![]() Гол тархалт нь баруун төв зүүн Ази, ойрх дорнодын нутгаар байдаг ч бас европын орнуудаар ч бас ургадаг. Манай оронд Хэнтий, Хангай, Хөвсгөл аймгуудаар шилмүүст ойн дээд захаар, сарьдаг, хад чулуунд болон ой дотор хэсэг бүлгээр тархан ургана. Манай нутагт нийт 4 зүйлийн арц ургадгаас хамгийн их тархалттай нь ямаан арц юм. (хуурамч арц, хонин арц, дагуурын арц). Ойн дунд дээд хэсгээр голдуу чийглэг цас их ордог хөнгөн сийрэг хөрсөнд сайн ургадаг. Хуш, шинэс, нарс, хусан холимог ойд гол төлөв далайн төвшнөөс дээш 2200 метрт ургана. Үндэс сайтай, хүйтэнд тэсвэртэй. Арц үр мөчрөөр үрждэг. Мөчрөөр тарималжуулж ногоон байгууламжинд ашиглах бололцоотой.
Powered by !JoomlaComment 4.0alpha3
!joomlacomment 4.0 Copyright (C) 2009 Compojoom.com . All rights reserved."Newer news items:
Older news items:
|
||||||||||||||||||||
| Сүүлд шинэчлэгдсэн мэдээ |
- Шинэ мэдээ
- Их уншигдсан
Энтертаймент
![]() 2013 оны шилдэг ХӨХNuts сэтгүүл шилдэг хөх шалгаруулах санал асуулга явуулсан байна. Энэ санал асуулганд ойролцоогоор 2 сая ... |
![]() Сексийн ер бусын амжЭрт дээр үеэс хүмүүс алдарт хүрэхийн тулд юу эсийг хийж байлаа. Тэгвэл өнөөдөр нилээдгүй хүмүүс ... |
![]() Сексийн тухай баримтХүн бүрийн амьдралын салашгүй нэг хэсэг болох сексийн амьдралын тухай олон сонирхолтой ба танин мэдэхүйн ... |
![]() Бангкокын 2013 оны аГуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 7-ны хооронд зохион байгуулагдаж байгаа Бангкокын 34 дэхь Олон улсын ... |
![]() Худалдааны хөдөлгүүрСэтгэл зүйчдийн баталж байгаагаар насанд хүрсэн эрэгтэйчүүд болон маш олон эмэгтэйчүүдэд залуухан загвар өмсөгч охидын ... |
![]() Цэнгэлдэхийн бурхад«Цэнгэлдэхийн бурхад» календарийг францийн регбигийн нэгэн баг 2001 оноос гаргаж эхэлжээ. Энэхүү календарийг томоохон компаниуд ... |
![]() Хамгийн үзэсгэлэнтэйСэтгүүлч нар Английн эрчүүдийн дунд санал асуулга явуулж, уг асуулгийнхаа үр дүнгээр хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг ... |
![]() Тосны тухай би юу гэТос үнэтэй байхдаа үр өгөөж нь илүү байна гэдэг харьцангуй худлаа гэж би бодох ... |
![]() Мэрилин МонроЛос-Анжелес хотод төрсөн Америкийн жүжигчин, дуучин, загвар өмсөгч. Жинхэнэ нэр нь Норма Жин Мортенсен. ... |
![]() “Mod” загвар1950-иад оны сүүл үеэс 60-аад оны дунд хүртэл Лондон хотын залуучуудын дунд энэ стиль ... |
![]() Улаанбөмбөлөг төсөлKurt Perschke бол олон нийтийн газар төрөл бүрийн коллаж, видео, баримал хийдэг уран бүтээлч ... |
![]() Аялал: Дэлхий бол ноДэлхий бол ном, хэрвээ та аялаж чадахгүй бол нэг хуудсыг нь ч уншиж ... |
![]() Street art буюу ГудаЭнэ удаа бид нар Германы “Гудамжны урлаг”-н уран бүтээлчдийн бүтээлээс толилуулж байна. Графити, ... |
![]() Кино САЛЬВАДОР ДАЛИ“Зургаан настайдаа би тогооч болохыг хүсэж байлаа. Долоотойдоо харин Наполеон болмоор байв. Тэр цагаас ... |
![]() Salvador Dali... /19Түүнийг “эрүүл ухаантай” хүнд баймааргүй сонин хачин үйлдэл, гаж зан авир гаргаж, эхийнхээ хөрөг ... |




Монгол оронд нийт 146 зүйлийн мод бутлаг ургамал ургадаг бөгөөд үүнээс 90 гаруй зүйлийн мод ургадаг. Моддыг навчит ба шилмүүст гэж ангилдгийг бид мэднэ. Манай оронд нийт 15 зүйлийн (шинэс, хуш, нарс, гацуур, жодоо, арц,зээргэнэ) шилмүүст мод, сөөг ургадаг. Эдгээрээс гол ач холбогдол, зонхилох шинжийг нь харгалзан товчлон танилцуулъя: 

















